ABB Scholarship Program 2015 finalists award ceremony

2015-12-02 - ABB Mongolia Representative Office with the assistance of Mongolian University of Science & Technology, School of Power Engineering, has awarded scholarship to 2 students enrolled in electrical engineering major.

ABB Group is a global leader in power and automation company, based in Zurich, Switzerland, with operations in over 100 countries, and around 150'000 employees, 8000 scientists working in 7 research centers with over 120 years of history.


ABB Scholarship Award Finalists with ABB Mongolia Chief Representative

ABB Group has had a presence in Mongolia since 1994, participating in large projects such as renovations & rehabilitations of combined heating plants #3 & #4, rehabilitation of distribution and transmission companies, Ukhaa Khudag power plant project, Tsagaan Suvraga and Oyu Tolgoi projects. In 2013, ABB Group officially opened its representative office in Mongolia, and since then ABB Group has been expanding its operations in energy, construction, mining and industry sectors.

Part of its social responsibility program, ABB Group has announced in assistance from Mongolian University of Science & Technology, School of Power Engineering, a scholarship program aimed at students enrolled in electrical engineering majors.

The evaluation and vetting of the 2 finalists had gone through number of categories such as scholastic achievement, participation in social responsibility and community service, financial need, defined goals and objectives, character and leadership development etc.

The 2 finalists scholarship will include full tuition of up to 2 years, participation in ABB seminars, trainings, internship at distributor companies, and after successful graduation, possibility of job offer.

In other words, participation in the scholarship brings additional advantages besides financial assistance, such as being immersed in modern, technological advanced solutions and products which are not used on daily basis in Mongolia, gather experience and knowledge and as well future career possibility.

ABB Gorup has been participating in the development of the Mongolian energy sector, and as well as providing solutions and services to number of large projects, while implementing social responsibility projects such as annual scholarship program, to create a workshop and provide ABB High voltage products to the Mongolian University of Science & Technology, School of Power Engineering as a donation, just to name a few.


АББ Групп шилдэг оюутан залууст тэтгэлэг олголоо.

AББ Группын Монгол дахь Төлөөлөгчийн Газар нь Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн харьяа Эрчим Хүчний Сургуультай хамтран эрчим хүч, цахилгааны чиглэлээр сурч байгаа шилдэг 2 оюутанг шалгаруулан сургалтын тэтгэлэг олголоо.

АББ групп нь дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг, 120 гаруй жилийн түүхтэй, 150,000 гаруй ажиллагсадтай, төв нь Швецарийн Цюрих хотод байрладаг бөгөөд дэлхий даяар 7-н судалгааны нэгдсэн төвүүдэд 8000 гаруй инженер, эрдэм шинжилгээний ажилтан ажилладаг, эрчим хүчний болон автоматжуулалтын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, технологиороо дэлхийд анхдагч, тэргүүлэгч компани юм.

АББ Групп нь Монголд анх 1994 оноос хойш томоохон төслүүд болох дулааны цахилгаан станцуудын шинэчлэл, цахилгаан дамжуулах болон түгээхийн сүлжээний тоног төхөөрөмжийн шинэчлэл, Ухаа Худагийн цахилгаан станц, Цагаан Суврага болон Оюу Толгойн төслүүд гэх мэт бүтээн байгуулалтанд оролцсон юм. 2013 оноос Монголд төлөөлөгчийн газраа байгуулсанаас хойш энэхүү хугацаанд Монголын эрчим хүчний, барилгын болон уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа тэлж ажилласаар байгаа юм.

АББ Групп нь нийгмийн хариуцлага, боловсролыг дэмжих хүрээнд ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургуультай хамтран цахилгааны инженер чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусын дунд АББ Группын тэтгэлэгт хөтөлбөр зарласан юм.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд сурлагын дүнгээс гадна тухайн оюутны зан төлөв, хүсэл эрмэлзэл, зорилгодоо хүрэх тэмүүлэл, ар гэр болон санхүүгийн байдал,олон нийтийн, сайн дурын ажилд оролцсон оролцоо гэх мэт олон шалгуур, үзүүлэлтүүдээр шилдэг оюутан, залуусаас 2 оюутанг шалгарууллаа.

АББ Группээс шалгарсан 2 оюутны сургалтын төлбөрийг 2 хүртэл жил хариуцах бөгөөд АББ Групп болон албан ёсны дистрибьюторуудаас зарлагдсан сургалт семинарт оролцох, дадлага хийх, төгсөх үед ажлын байртай болох боломжийг бүрдүүлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөхөөс гадна орчин үеийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүний талаарх мэдлэг, туршлагаа нэмэгдүүлэх, ирээдүйн ажлын байртай болох бүрэн боломжийг нээж өгч байгаа юм.

АББ Групп нь Монголын эрчим хүчний хөгжилд болон томоохон бүтээн байгуулалтуудад өөрсдийн хувь нэмрээ оруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд хэд хэдэн ажлууд төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд үүнд нь жил бүр хэрэгжих оюутны тэтгэлэгт хөтөлбөр, ШУТИС-ын харьяа Эрчим Хүчний Сургуулийн өндөр хүчдэлийн лабораторийг байгуулах, тоноглолыг үнэ төлбөргүй хандивлах гэх мэт олон ажлууд хамрагдаж байгаа юм байна.

    •   Cancel
      • Twitter
      • Facebook
      • LinkedIn
      • Weibo
      • Print
      • Email
    •   Cancel
    seitp202 638b1b6aca2eaed848257f1100102016