ABB showcases innovative technological solutions at Energy Mongolia 2017

2017-05-17 - ABB along with local channel partner, MonHorus International LLC, has participated at Energy Mongolia 2017 Expo with innovative, groundbreaking solutions for the Mongolian energy market.

ABB Group, leader in power and automation has showcased innovative solutions and participated as a Platinum sponsor at Energy Mongolia 2017 with local channel partner, MonHorus International LLC.

ABB Group has a good legacy in Mongolia since 1932, whereas ABB Group provided the 1st steam turbine generator and other equipment for the First Combined Heating and Power Plant. Its been 85 years of innovative solutions assisting in the development of the Mongolian energy and infrastructure sector. Since 1994, ABB Group has been actively participating and supplying innovative technological solutions in the rehabilitation and modification of Combined Heating and Power Plant #3 and #4, National Power Transmission Grid, Ulaanbaatar Electrical Distribution Network, Ulaanbaatar District Heating Company and Water Supply Authority projects. Additionally, ABB Group has been participating in major large scale projects such as Oyu Tolgoi, Tsagaan Suvraga, New Ulaanbaatar International Airport, Darkhan 10MW Solar Power Plant, and Tsetsii 50MW Wind Power Plant.

ABB Group annually spends 1.5 billion USD for research and development for innovative technologies and solution at 7 research centers while employing 8500 scientists and engineers.

During the expo conference, ABB local channel partner, MonHorus International LLC, has presented innovative, efficient, reliable, latest technology solutions which can be implemented in Mongolia's energy sector such as power generation, transmission and distribution.


АББ Групп “Энержи Монголия 2017” үзэсгэлэнд Эрчим хүчний
салбарт шинэчлэлт хийх шийдэл, дэвшилтэт
технологиудыг танилцууллаа.

Эрчим хүч болон автоматжуулалтын технологиор дэлхийд тэргүүлэгч Швейцарийн АББ
Групп нь албан ёсны дистрибьютор компани болох Монхорус Интернэшнл ХХК-тай
хамтран “Энержи Монгол 2017” Олон улсын хурал, үзэсгэлэнд Платиниум ивээн
тэтгэгчээр амжилттай оролцлоо.

АББ Групп нь Монгол улсын эрчим хүчний салбарын хөгжилд тодорхой байр суурийг
эзэлдэг бөгөөд түүхээс авч үзвэл 1932 онд ашиглалтанд орсон Дулааны нэгдүгээр
цахилгаан станцын уурын цахилгаан турбин генератор, шугам сүлжээний тоноглолуудыг
нийлүүлснээс хойш өдгөө 85 жилийг үдээд байна. 1994 оноос хойш Дулаан Цахилгаан
Станц 3 болон 4, Цахилгаан болон дулаан дамжуулах сүлжээ, Ус суваг зэрэг улсын
үйлдвэрийн газруудад Олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудын хандив, тусламжийн
төсөл хөтөлбөрөөр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт эрчим хүчний болон
автоматжуулалтын тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн. Түүнчлэн Оюутолгой,
Цагаансуваргын уурхай, Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал, Дарханы 10
мигаватын нарны цахилгаан станц, Цогтцэцийгийн 50мигаватын салхин цахилгаан станц
гэх мэт томоохон төслүүдэд цахилгаан хангамжийн цогц шийдлүүдийг нийлүүлсээр
байна.

АББ Группын хувьд шинэ техник технологи, инновацын шийдлүүлийг гаргах, хөгжүүлэх,
нэвтрүүлэхэд манлайлсаар ирсэн. Дэлхий даяар нийт 7 судалгааны нэгдсэн төвүүдэд
8500 гаруй эрдэмтэн, дизайнер, инженерүүд шинэ шийдэл, технологи зохион бүтээж
хөгжүүлэх ажлыг тасралтгүй хийдэг бөгөөд зөвхөн судалгаа шинжилгээ, инновацийн
ажилд жилдээ 1.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг хийдэг.
Монгол улсын эрчим хүчний салбар, цахилгаан станцууд, дамжуулах болон түгээх
сүлжээний горим ажиллагаа, шинэчлэлт, бүтээн байгуулалтыг олон улсын стандартын
жишигт хүргэх, найдвартай аюулгүй ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх, орчин үеийн
шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлэх болон тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэх
арга зам, зарим шийдлүүд, мөн цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар олон чухал
саналуудыг АББ Групп болон дистрибьютер Монхорус Интернэшнл ХХК-ийн зүгээс тус
арга хэмжээ, олон улсын хурлын үеэр дэвшүүллээ.

Үүнд:
• Монголын эрчим хүчний системийн тогтвортой, оновчтой үйл ажиллагааг
хангахад чиглэгдсэн эрчим хүч хадгалах төхөөрөмжийн тусламжтайгаар шөнийн
бага ачаалалтай үед эрчим хүчийг нөөцлөөд өдрийн их ачаалалтай үед системд
нийлүүлэх, импортыг орлох, томоохон хэрэглэгчдэд ойр суурилуулснаар шугам
сүлжээний хэт ачааллыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний тогтворгүй
үйлдвэрлэлийг тэгшитгэх, цахилгаан станцуудын халуун бэлтгэл тэжээл,
давтамжийн тохируулгыг хангах боломжтой.
• Дизель станцаар тэжээгддэг, эсхүл төвийн эрчим хүчний системд холбогдоогүй,
холбогдсон ч хэт урт шугамаар дамжсан, алдагдал ихтэй, чанар муутай эрчим хүч
хүлээн авдаг хэрэглэгчид нар, салхины эрчим хүчтэй хослуулан тэжээгддэг микро
сүлжээний тоног төхөөрөмжийг ашиглах боломж;
• Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй 110, 220киловольтын агаарын
шугамд ойр буюу 30 км-ийн дотор байгаа хэрэглэгчдийг өндөр хүчдэлийн дэд
станц барилгүйгээр хүчний ороомогтой хүчдэлийн трансформаторыг шууд холбож
тэжээх;
• Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг оновчтой болгох үүднээс түгээх
сүлжээний хэт урт, хэт олон салаа кабель шугамуудыг цэгцэлж хотын төвд 110кВийн
дэд станцыг газар доор барьж ачааллын төвүүдэд их чадлыг хүргэх,
• Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа гэр
хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажилд одоогийн байгаа шугамын
хүчдэлийн түвшинг нэмэгдүүлснээр дамжуулалтын чадлыг нэмэгдүүлэх;
• 110, 220киловольтын Ил хуваарилах байгууламжийн дэвшилтэд шийдлүүд,
дижитал буюу тоон дэд станц, реле хамгаалалтын нийлмэл цогц төхөөрөмж, дэд
станцын газардуулгын дэвшилтэт материалууд, Эрчим хүчний үр ашгийг
дээшлүүлдэг ашигт ажиллагааны үзүүлэлт өндөр цахилгаан хөдөлгүүр, давтамж
хувиргагч, хотхон хорооллын хөрөнгө оруулалтын зардал багатай орчин үеийн
шийдэл гэх мэт саналуудыг дэвшүүллээ.

    •   Cancel
      • Twitter
      • Facebook
      • LinkedIn
      • Weibo
      • Print
      • Email
    •   Cancel
    seitp202 7e8f04b155ac4cacc1258129000e04bc