ABB Group organizes drives, motors and automation products seminar

2016-06-07 - ABB Group along with channel partners organizes ABB drives, motors and automation products introduction seminar and training

ABB Group's Drives, motors and automation products introduction training seminar was successfully held between June 7-9th in Ulaanbaatar, Erdenet and Darkhan cities.

These training seminars was co-organized by MUST, Geology Mining Engineering School and ABB channel partners Alliance Tech, Bodit Chadal, MonHorus International and Prestige Electric.



АББ Группын орчин үеийн дэвшилтэт технологи бүхий эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хөдөлгүүр, давтамж хувиргагч, автоматжуулалтын бүтээгдэхүүний сургалт, семинар нь 2016 оны 6 дугаар сарын 7-9-ны өдрүүдэд Улаанбаатар, Эрдэнэт болон Дархан хотуудад тус тус амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалт семинарыг АББ Группын төлөөлөгчийн газар болон ШУТИС-ийн ГУУС ерөнхий зохион байгуулж, АББ Группын албан ёсны дистрибьюторууд болох Альянс Тех ХХК, Бодит Чадал ХХК, Монхорус Интернэшнл ХХК болон Престиж Электрик ХХК хамтран зохион байгууллаа.

Сургалт, семинарт эрчим хүчний томоохон хэрэглэгч байгууллага, үйлдвэр аж ахуйн газрууд болон зураг төслийн компаниуд оролцсон бөгөөд АББ Группын холбогдох 3 үйлдвэрийн нийт 5 инженер, мэргэжилтнүүд хүрэлцэн ирж цахилгаан хөдөлгүүр, давтамж хувиргагч, PLC (програмчлагдах логик контроллёр) зэрэг автоматжуулалтын бүтээгдэхүүний сүүлийн үеийн шийдлүүд, аюулгүй, найдвартай ажиллагаатай, эдийн засгийн хэмнэлттэй шийдлүүд тэдгээрийн техникийн үзүүлэлт, тоноглолын сонголт, давуу тал, технологийн дэвшил, эдийн засгийн үр ашиг, ашиглалтын үед анхаарах зүйлс зэрэг сэдвүүдийн талаар шинэ соргог мэдлэг мэдээллийг танилцууллаа.

    •   Cancel
      • Twitter
      • Facebook
      • LinkedIn
      • Weibo
      • Print
      • Email
    •   Cancel
    seitp202 e501a0372f870124c125802600350478