ABB awards scholarships to best students of Mongolian University of Science & Technology

2017-11-14 - ABB awards annual scholarships to 2 best students of School of Power Engineering of Mongolian University of Science & Technology

“ШУТИС”-ийн Эрчим Хүчний Сургуулийн шилдэг оюутан залууст сургалтын тэтгэлэг олголоо.

АББ Групп нь 2015 оноос тус тэтгэлэгт хөтөлбөрийг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн Эрчим Хүчний Сургууль (ЭХС), Геологи Уул Уурхайн Сургууль (ГУУС)-ийн шилдэг оюутан залууст жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил АББ Группын зүгээс 2 оюутанд, албан ёсны дистрибьютер МонХорус Интернэшнл ХХК-иас нэг оюутны бүтэн жилийн сургалтыг тэтгэлгийг олгож байна.

Монгол улсын Эрчим Хүчний Салбар үүсч хөгжсөний 95 жилийн түүхт ой, AББ Группын Монгол улсад техник технологио нэвтрүүлсний 85 жилийн ой тус тус тохиож байгаа ба тус сургалтын тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагааг ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ! уриан дор зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Мөн өнгөрсөн онд АББ Группын нэрэмжит “Цахилгаан хөтлүүр, автоматжуулалт”-ын лабораторийг ШУТИС-ийн ГУУС-д Цахилгаан станц, дэд станцын тоног төхөөрөмж”-ийн лабораторийг ЭХС-д тус тус үнэ төлбөргүйгээр хандивласан нь Эрчим хүчний болон уул уурхайн салбарт цахилгааны мэргэжлээр сурч буй оюутнууд хамгийн орчин үеийн дэвшилтэт технологиос суралцах, практик дадлага эзэмших, цаашид үйлдвэрлэлийн ашиглалтыг явуулах боломжтой болохоос гадна Монгол улсын эрчим хүчний болон уул уурхайн салбарын одоо ажиллаж байгаа инженерүүдийн мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхэд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болсон юм.

АББ Групп нь дэлхийн эрчим хүчний хөгжлийн чиг хандлагыг тодорхойж байдаг технологийн компаниудын нэг бөгөөд Монгол улсын эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын ажлуудад өргөн хүрээнд оролцож шинэ техник технологийг нэвтрүүлсээр ирсэн. Нийт оюутан залуусдаа дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахуйцаар өөрийгөө хөгжүүлэн Монгол улсынхаа эрчим хүчний салбарт хувь нэмрийг оруулсан чадалтай, мэдлэгтэй инженерүүд болохийг хүсэн ерөөе!

Монгол улсын Эрчим хүчний салбарын үе үеийн ахмад буурлууд маань өвлүүлж өгсөн Эрчим хүч хэмээх энэ том гал голомтыг өөд өөд нь бадрааж, улмаар хөгжлийн шинэ түвшинд гаргах залуу үе өөрсдийн мэдлэг чадварыг дээшлүүлж, нөөц бололцоогоо дайчлан, эх орныхоо эрчим хүчний салбарын ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!

АББ Групп нь эрчим хүч болон автоматжуулалтын технологиороо дэлхийд тэргүүлдэг компани бөгөөд шинэ техник технологи, инновацын шийдлүүдийг гаргах, хөгжүүлэх, нэвтрүүлэхэд манлайлсаар ирсэн. Дэлхий даяар АББ Группын 7 судалгааны нэгдсэн төвүүдэд 8500 эрдэмтэн, дизайнер инженерүүд шинэ технологиудыг зохион бүтээх, сайжруулах ажлыг тасралтгүй хийхээс гадна дэлхийн 70 томоохон их дээд сургуулиудтай хамтран ажилладаг ба судалгаа, шинжилгээний ажилд жилдээ 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт үзүүлдэг.

    •   Cancel
      • Twitter
      • Facebook
      • LinkedIn
      • Weibo
      • Print
      • Email
    •   Cancel
    seitp202 eff730ec198ead8ec12581de000bbe8a